АНУ, Их Британи, Австрали цөмийн шумбагч онгоцны хамтын ажиллагаа өрнүүлэх ёсгүй
2024-08-14 19:46:57
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ болон Их Британи цөмийн эрчим хүчний хөдөлгүүрт шумбагч онгоцны хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж, гурван орон цөмийн материал, цөмийн мэдээлэл солилцохыг зөвшөөрсөн хэмээн 12-ны өдөр Австралийн дэд ерөнхий сайд бөгөөд Батлан Хамгаалахын сайд Ричард Маррс мэдэгдсэн. Энэ талаар Хятад улс ямар байр суурь илэрхийлэв вэ хэмээн сэтгүүлчийн асуусан асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь 14-ний өдөр хариуллаа.

Линь Жянь хэлэхдээ, холбогдох мэдээллийг Хятад улс анхааралдаа авлаа, АНУ, Их Британи, Австралийн шумбагч онгоцны хамтын ажиллагаа нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах хүчин чармайлтыг хохироож байна. Хятад улс болон бүс нутгийн холбогдох улс орнууд үүнд нягт анхаарал хандуулж, эрс эсэргүүцэж буйгаа олонтаа илэрхийлсэн юм гэжээ.

Линь Жянь хэлэхдээ, АНУ, Их Британи, Австралийн шумбагч онгоцны хамтын ажиллагаа нь “Цөмийн зэвсгийг үй олноос түгээхгүй байх гэрээ”-ний зорилго зарчмаас зөрчиж байгаа бөгөөд цөмийн зэвсэг эзэмшсэн улс нь цөмийн зэвсэггүй улсад цөмийн шумбагч онгоцны цөмийн эрчим хүчний хөдөлгүүрийн зуух болон зэвсгийн зэрэглэлийн их хэмжээний баяжуулсан уран шилжүүлж байгаад тооцогдох тул цөмийн зэвсэг түгээх ноцтой эрсдэл үүсгэж байгаа юм. Олон улсын хамтын нийгэмлэг хяналтын хамгаалал зэрэг асуудлаар нийтлэг ойлголтод хүрэхээс өмнө АНУ Их Британи Австрали шумбагч онгоцны хамтын ажиллагааг ахиулах ёсгүй гэжээ.