Наймдугаар сарын 13-нд, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, машин механик, техник хэрэгслийн эд анги зэрэг 55 чингэлэгт ачаа тээсэн Хятад-Европын ачааны галт тэрэг Хоргос боомтоос хөдөлж, Гүрж улсын Тбилиси хотыг зорилоо. Энэ нь Хоргос боомтоор нэвтэрч буй Хятад-Европын ачааны галт тэрэгний тоо өнгөрсөн оноос арван нэгэн өдрөөр урьтаж 5000-н давааг давсныг харуулж байна.