8-р сарын 13-нд Алаг уулын ам боомтоор нэвтэрсэн Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний нийт тоо 40 мянгыг давжээ.
2011 онд Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний анхны цуваа уг боомтоор нэвтэрснээс хойш “Бүс ба Зам”-ыг хамтдаа бүтээн байгуулах зам дагуу орнуудын эдийн засгийн чухал хөдөлгүүр хүчин болсон юм.
Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний тоо нэмэгдэхийн хэрээр үйл ажиллагааны цар хүрээ ч улмаар тэлэн өргөжиж, өнөө гэхэд Хятад-Европ чиглэлийн галт тэрэгний 120 маршрут ажиллуулж, Их Британи, Казахстан, Узбекистан зэрэг 21 улсад хүрэх боломжтой болжээ. Мөн тээвэрлэлтийн төрөл зүйлд автомашин болон түүний эд анги, хувцас, өргөн хэрэглээний бүтээгдэхүүн, цахилгаан бараа зэрэг 200 гаруй төрлийг хамарчээ.