8-рсарын 13-нд, Хятадын ГХЯ-ны орлогч сайд Сүн Вэйдүн, Хятадын Цэргийн төв зөвлөлийн Олон улсын цэргийн хамтын ажиллагааны албаны орлогч дарга Жан Баочүнь Жакарта хотноо Индонезийн Гадаад харилцааны яамны Ази, Номхон далай, Африкийн ерөнхий газрын дарга Кадир, Индонезийн Үндэсний Батлан хамгаалах яамны стратегийн ерөнхий газрын нарийн бичгийн дарга Октаро нартай Хятад, Индонезийн Гадаад харилцааны сайд, Батлан хамгаалахын сайд нарын "2+2" яриа хэлэлцээний механизмын дээд албан тушаалтнуудын анхны уулзалтыг хамтдаа даргалжээ.
Хоёр тал, Хятад Индонезийн харилцаа, гадаад харилцаа, батлан хамгаалах зэрэг стратегийн чанартай хамтын ажиллагааны талаар үзэл бодлоо гүнзгий солилцож, энэ салбарт олон талаар нийтлэг ойлголтод хүрчээ. Мөн өдөр Хятадын ГХЯ-ны орлогч сайд Сүн Вэйдүн Индонезийн Гадаад харилцааны сайд Ретно Марсуди, орлогч сайд Пахала Нуграха Мансури нартай уулзалт хийжээ.
Хятад, Индонезийн Гадаад харилцааны сайд ,Батлан хамгаалахын сайд нарын "2+2" яриа хэлэлцээний механизмыг хоёр орны төрийн тэргүүн нарын анхаарал дор байгуулсан бөгөөд Хятад улсын гадаадад чиглүүлсэн сайдын зэрэглэлийн "2+2" анхны механизм болно. Энэ нь Хятад Индонезийн харилцааны өндөр төвшин, стратегийн чанарыг бүрэн харуулж байна. Хоёр орны дээд албан тушаалтнуудын уулзалт нь Хятад Индонезийн "2+2" механизмыг эхлүүлж байгааг харуулж байгаа бөгөөд хоёр орны стратегийн харилцан итгэлцэл шинэ шатанд гарсныг харуулж байна гэж хоёр тал санал нэгтэй үзжээ.
Мөн Хятад Индонезийн харилцааны хөгжлийг хоёр тал өндрөөр үнэлж, төрийн тэргүүн нарын стратегийн удирдамжийг тууштай баримталж, уялдаа холбоогоо бэхжүүлж, хоёр орны улс төр, аюулгүй байдлын хамтын ажиллагаа, харилцан итгэлцлийг үргэлжлэн нэмэгдүүлж, Хятад Индонезийн хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулахыг шат ахиулахад бэлэн байна гэж хоёр тал санал нэгтэй илэрхийлжээ.