“Хятадын Төв радио телевизийн хүчтэй дэмжлэг байгаагүй бол уг ээлжийн олимп асар их амжилтад хүрч чадахгүй ”гэж Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах 8-р сарын 12-нд Парисаас Хятадын төв радио телевизийн захиралд илгээсэн захидалдаа ингэж бичжээ. Тэрээр мөн “Парис-2024” зуны Олимпийг шууд дамжуулан нэвтрүүлэх ажилд ХТРТ маш сайн амжилттай ажилласанд баяр хүргээд, ХТРТ-ын Парисын Олимпийг дамжуулан нэвтрүүлэх ажилд оролцсон бүх нөхдөд талархал дэвшүүлжээ.
Тэрээр ХТРТ-ын захирал Шэнь Хайшюнд илгээсэн захидалдаа, “Парис-2024” зуны Олимп амжилттай өндөрлөлөө, ХТРТ энэ хугацаанд маш чухал үүрэг гүйцэтгэсэн учраас танай хамт олонд баяр талархал илэрхийлж байна гэжээ.
Томас Бах хэлэхдээ, уг ээлжийн олимп нээлттэй, хүртээмжтэй, халуун дулаан уур амьсгалыг харуулж чадсанаар дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хүлээн авч үзсэн. ХТРТ-ын хүчтэй дэмжлэг дор бид хамтдаа олимпийн хөдөлгөөний сэтгэл татам цаг мөцийг дэлхийн олон тэрбум үзэгчдэд толилуулсан юм.
Томас Бах онцлохдоо, олимпийн үзэл баримтлалыг сурталчлан түгээж, дэлхийн нэгдлийг ахиулахад ХТРТ маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Эв нэгдлийг эрхэмлэн дээдэлдгийн учир 206 улс орон, бүс нутгийн олимпын хороо, дүрвэгсдийн төлөөлөгчдийн баг тамирчдыг зохион байгуулж, олимпийн талбарт уралдаан тэмцээн зохион явуулсан юм.
Олон улсын олимпийн хороо ХТРТ-ны шаргуу хичээнгүй ажилладаг хүмүүстэй хамтран ажилласандаа маш баяртай байна. Та нарын ажил хөдөлмөрч, хариуцлагат байр суурь уг ээлжийн олимпаар дамжуулан дэлхий нийтэд эв нэгдлийн хүчнийг мэдрүүлсэн. Олимп өндөрлөсөн ч спортын эрч хүч илүү сайн сайхан дэлхий ертөнц байгуулна гэдэгт бид итгэлтэй байна.
Олон улсын олимпийн хороо болон ХТРТ-ын хамтын ажиллагаа нь “Илүү шуурхай, илүү өндөр, илүү хүчтэй, илүү нэгдэлтэй" олимпийн урианы тод тусгал болж байна гэж Томас Бах хэллээ.