Хятадын үйлдвэрлэсэн ухаалаг трамвайгаар Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо аялав
2024-08-14 14:49:17
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 13-ны өдөр Индонезийн ерөнхийлөгч Жоко Видодо засгийн газрын сайд нарын хамт шинэ нийслэл Нусантара хотод Хятадын компанийн үйлдвэрлэсэн ухаалаг трамвайгаар туршин аялжээ. Тэрээр мөн өдөр хэлэхдээ, уламжлалт авто замын хэрэгсэлтэй харьцуулахад, ухаалаг трамвай нь илүү тогтвортой, хэмнэлттэй хувилбар болж чадна гэдэгт итгэж байна гэжээ.

Мөн өдөр Индонезийн муж хотуудын дарга нарын хурал боллоо. Хурлын үеэр, Жоко Видодо ухаалаг трамвайн систем болон уламжлалт авто замын системийг харьцуулж хэлэхдээ, замын түгжрэл ихсэж буй хотуудад ухаалаг трамвайн системийн зардал нь метро, хөнгөн төмөр замтай харьцуулахад харьцангуй зардал багатай байна. Индонез улс нийтийн зам тээвэрт ногоон эрчим хүчийг ашиглан хот суурины бохирдлыг арилгахад түлхэц үзүүлж байна. Ухаалаг трамвайн систем нь Индонезийн өдөр ирэх тусмаа хөгжиж буй хотуудад тохиромжтой бөгөөд хэмнэлттэй, боломжтой арга зам юм гэжээ.

Ухаалаг трамвайн системийг Хятадын Бэйфан олон улсын ХХК болон Хятадын CRRC групп хамтран бүтээж Нусантара хотод суурилуулсан юм. Уг систем нь Хятадын  CRRC группийн биеэ даан зохион бүтээсэн шинэ техник мэргэжлийн виртуал хөнгөн төмөр зам бөгөөд тус системийн трамвай нь авто замаар автомат жолоодлоготой давхих боломжтой. Иймээс уг тээврийн хэрэгсэл нь төмөр зам тавих зэрэг дэд бүтцийн ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтыг хэмнэж чаддаг байна.