Мьянмарын удирдагч Ван И-г хүлээн авч уулзав
2024-08-15 10:22:42
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 14-нд Мьянмарын удирдагч Мин Аун Хлайн Нейпидав хотод ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзлаа.

Мин Аун Хлайн хэлэхдээ, Хятадтай тогтоосон харилцаагаа Мьянмар дээд хэмжээнд чухалчилж, Мьянмар Хятадын найрсаг харилцааг цаашид хөгжүүлж, “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримтлан, Хятадын найдвартай, найрсаг хөрш байхад байнга бэлэн байна. Ирэх онд Мьянмар, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохионо. Хоёр тал уламжлалт найрамдлаа урагшлуулж, хоёр орны харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор тэмдэглэлт арга хэмжээг хамтран зохион байгуулах болно. Мьянмарын хойд хэсэгт энхийн хэлэлцээг ахиулахад бүтээлч үүрэг гүйцэтгэсэн Хятад улсад талархаж байна. Мөн Мьянмарын дотоодын тогтвортой байдлаа хамгаалж, улс төрийн эвлэрэлд хүрэх явцад Хятад улс үргэлжлэн дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна. Мьянмарын тал ч Хятад улстай үргэлжлүүлэн хамтран ажиллаж, онлайн мөрийтэй тоглоом, залилангийн зэрэг үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэхэд бэлэн байгаа бөгөөд Хятадын аюулгүй байдал, ашиг сонирхлыг хохироосон аливаа үйлдлийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй юм гэжээ.

Ван И хэлэхдээ, Мьянмарын талаар баримталж буй Хятадын найрсаг бодлого нь Мьянмарын бүх ард түмэнд чиглэж байгаа бөгөөд дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмыг баримталж, Мьянмарын улс төрийн уламжлал, өөрийн орны нөхцөл байдалд тулгуурлан сонгосон хөгжлийн замыг хүндэтгэж байна. Тусгаар тогтнол, бүрэн эрх, үндэсний эв нэгдэл, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах талаар гаргасан Мьянмар улсыг Хятад улс тууштай дэмжинэ. Найрсаг хөршийн хувьд Хятад улс Мьянмарын дотоодод дахь замбараагүй байдал, дайн дажин, гадны хүчний хөндлөнгийн оролцоог эрс эсэргүүцэх бөгөөд Хятад, Мьянмарын харилцааг хөндийрүүлэх, Хятадыг гүтгэн харлуулах гэсэн аливаа үг үйлдлийг эрс эсэргүүцнэ гэжээ.

Мьянмарт айлчлах хугацаандаа Ван И, Мьянмарын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Тан Суйтай хэлэлцээ хийж, Мьянмарын үндэсний энх тайван, хөгжлийн зөвлөлийн дарга асан Тан Шветэй уулзжээ.