Японы хөлөг онгоц хууль бусаар Хятадын усан хилд нэвтрэхийг хориглоно
2024-08-15 15:22:17
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 14-нд буюу өчигдөр, Японы "Цурумару" загас агнуурын хөлөг онгоц Хятадын Дяо Юй Дао арлын усан хилд хууль бусаар нэвтэрсэнд Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд хуулийн дагуу шаардлагатай хяналтын арга хэмжээ авч, даруйхан холдохыг сануулсан байна. 

Дяо Юй Дао арал болон түүний харьяа арлууд бол уулаасаа Хятадын нутаг дэвсгэр. Тус усан хил дэх бүх хууль бус үйл ажиллагаагаа даруй зогсоохыг Японоос шаардаж байна. Хятадын эргийн хамгаалалтын хөлөг онгоцууд үндэсний бүрэн эрх, аюулгүй байдал, тэнгисийн эрх ашгийг хамгаалахын тулд хууль тогтоомжийн дагуу өөрийн орны харьяа усан хилийн далай тэнгисийн эрхийг хамгаалж, хууль сахиулах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх болно.