8 дугаар сарын 16-нд хэвлэгдэх "Чю Шы" сэтгүүлийн 16 дахь дугаарт ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний " 'Өөрчлөлтийг улам бүх талаар гүнзгийрүүлж, Хятад маягийн орчин үеийн шинэчлэлийг ахиулах ХКН-ын Төв хорооны шийдвэр'-ийн тухай тайлбар"-ыг нийтлэх болно.
Ши Жиньпин тэмдэглэхдээ: Уг шийдвэрт 2035 он гэхэд социалист орчин үеийн шинэчлэлийг үндсэндээ биелүүлэх зорилтыг тогтоож, ирээдүйн таван жилийн өөрчлөлтийн чухал арга хэмжээг байршуулсан бөгөөд агуулгын төлөвлөлтийн талаар хэдэн зүйлийн онцлог талтай юм. Тухайлбал нэгд, эдийн засгийн тогтолцооны өөрчлөлтийн хөдөлгөгч үүргийг сайтар бадруулах. Хоёрт, бүх талын инновацийн тогтолцооны механизмыг эмхлэн байгуулахыг чухалчлах. Гуравт, бүх талын өөрчлөлтийг чухалчлах. Дөрөвт, хөгжил хийгээд аюулгүй байдлыг нэгтгэн харгалзахыг чухалчлах. Тавд, намаас өөрчлөлтийг удирдах удирдлагыг эрчимжүүлэхийг чухалчлах эдгээр болно гэжээ.