Филиппиний холбогдох үйлдэл нь олны таашаалд нийцэхгүй юм
2024-08-16 17:49:24
Share
Share this with Close
youtube WeChat

8 дугаар сарын 16-ны үдээс хойш Хятадын БХЯ-ны мэдээллийн товчооны орлогч дарга, БХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч, ахлах хурандаа Жан Шяоган сүүлийн үеийн цэргийн холбогдолтой асуудлаар мэдээ нийтэлжээ.

Жан Шяоган тэмдэглэхдээ: Хуан-Яньдао арал бол уулаасаа Хятадын нутаг дэвсгэр юм. Өмнөд Хятадын тэнгис нь бүс нутгийн улс орнуудын нийтлэг гэр орон бөгөөд гадны хүчний “ан агнуурын газар” болж болохгүй. Филиппин улс бүс нутгийн гаднах орнуудтай хамтран сүлбээлж Өмнөд Хятадын тэнгист хамтарсан эргүүл зохион байгуулж байгаа нь "Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тухай тунхаглал"-ын үзэл санааг зөрчиж, Өмнөд Хятадын тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг алдагдуулж байна. Буруу үйлдлээ хэрхэн нуун далдалсан ч олны таашаалд нийцдэггүй. АНУ зэрэг бүс нутгийн бусад улс орнуудын үг үйлдэл нь  үргэлж өөр, олон улсын хууль тогтоомжийг нийцвэл хэрэглэж, нийцэхгүй үед хэрэгсэхгүй болгодог. Тэд бүлэглэл үүсгэж, үймээн самуун өдөөж байгаа учраас Өмнөд Хятадын тэнгис тайван байхад хэцүү байдаг. Хятадын бүрэн эрх, ашиг сонирхолд халдаж, бүс нутгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж буй өдөөн хатгасан үйлдэлд Хятад улс шаардлагатай арга хэмжээг цаашид авах болно гэжээ.