Япон түүхийн асуудлаарх үг яриа үйл ажиллагаагаа хянах ёстой
2024-08-16 01:13:07
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 15-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь сэтгүүлчийн асуусан холбогдох асуултад хариулав.

Линь Жянь хэлэхдээ, Ясукуни сүм бол Японы милитаризм гадаадад түрэмгийллийн дайн үүсгэсний оюун санааны багаж, бэлгэдэл бөгөөд дэлхийн хоёрдугаар дайны А зэрэглэлийн дайны зарим гэмт хэрэгтнийг хүндэтгэн тахиж байгаа юм. Японы зарим улс төрчдийн  Ясукуни сүмтэй холбоотой үйлдэл нь түүхийн асуудлаарх Японы буруу байр суурийг дахин илэрхийлж байгаа юм. Хятад улс Японтой хатуу харилцаж, төв чанга байр сууриа илэрхийлсэн гэжээ.

Линь Жянь хэлэхдээ, Япон түрэмгийллийн түүхийн талаарх байр суурь болон амлалтаа жинхэнэ сахиж, зөвөөр хүлээн авч ухаарахын зэрэгцээ Ясукуни сүм зэрэг түүхийн асуудлаарх үйл ажиллагаа үг яриагаа хянаж, милитаризмээс туйлбартай салж, энхийн хөгжлийн замналыг баримтлан, бодит үйл ажиллагаагаараа Азийн хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн итгэлийг олохыг шаардаж байна гэжээ.