Орон нутгийн цагаар 8-р сарын 15-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Йемений байдлын асуудлаар хуралдсан байна. Хятадын төлөөлөгчид Газын зурваст нэн даруй гал зогсоож, Йемен, Улаан тэнгис зэрэг бүс нутгийн хурцадмал байдлыг эртхэн намжаахыг ахиулах ёстой гэж хурлын үеэр илэрхийлэв.
Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан хэлэхдээ, Йемений засгийн газар болон Хутийн зэвсэгт хүчний хооронд санхүүгийн болон агаарын тээврийн асуудлаар тохиролцоонд хүрснийг Хятад улс сайшааж байна. Холбогдох талууд үүнийг үлгэр жишээ болгон авч, Йемений ард түмний ашиг сонирхол, сайн сайхны төлөө зүтгэж, улс төрийн зохицуулалтын ерөнхий чиглэлийг баримталж, хөндлөнгийн оролцоог арилгаж, хамтран ажиллахыг найдаж байна. Яриа хэлэлцээний замаар зөрчлийг шийдвэрлэж, Йеменчүүд өөрсдөө эзэн мэдэх улс төрийн цогц үйл явцыг хамтдаа дэмжихийг хүсэж байна гэжээ.
Улаан тэнгис дэх хурцадмал байдал үргэлжилсээр байгаа нь сэтгэл түгшээж байна. Олон улсын хууль тогтоомжийн дагуу Улаан тэнгисийн бүсэд улс орнуудын худалдааны хөлөг онгоц аялах эрхийг хүндэтгэж, Улаан тэнгис дэх усан замын аюулгүй байдлыг сахин хамгаалахыг Хятад улс Хутийн зэвсэгт хүчинд дахин уриалж байна. Холбогдох бусад талууд хүлээцтэй байж, хурцадмал байдлыг хурцатгах арга хэмжээ авахаа зогсоохыг мөн уриалж байна хэмээн Хятад улс мэдэгджээ.