Хятад Камбожийн гадаад хэргийн сайд нар уулзав
2024-08-16 10:48:49
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар наймдугаар сарын 15-нд, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И Чанмай хотод Камбожийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Сок Ченда Софеатай уулзав.

Ван И хэлэхдээ, Хятад, Камбож хоёр орон бол өнө удаан найрамдалт харилцаатай. Гадаад орчин улам ээдрээ будлиантай болох тусмаа бид өөрсдийн үйл хэргээ сайтар зохицуулж, хоёр орны найрамдлыг тууштай хөгжүүлж, эв нэгдэлтэй хамтран ажиллаж, хамтаар хожих замаар гуйвшгүй замнах ёстой. Хятад Камбожийн харилцааны хөгжлийг Хятад улс хөрш орнуудын дипломат харилцааны чухал байранд тавьсаар ирсэн бөгөөд Камбожийн талтай Хятад Камбожийн хувь заяаны нэгдмэл цогцын хамтын төлөвлөгөөний шинэ хувилбарыг хэрэгжүүлэх боломжийг ашиглан, дээд зиндааны хэлхээ холбоо, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна. Мөн аюулгүй байдал, хүмүүнлэгийн солилцоог бэхжүүлж, Хятад Камбожийн иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг ахиулж, өндөр чанартай хөгжилд хүрч, хоёр орны ард түмэнд үр өгөөж хүртээхэд бэлэн байна гэжээ. 

Сок Ченда Софеа хэлэхдээ, хаан Нородом Сихамони одоогоор Хятадын Шиньжянд айлчилж байна, Хятадын тал сэтгэл гарган таатай зохицуулалт хийсэнд талархаж байна. ХКН-ын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурал амжилттай зохиогдож, ирээдүйн хөгжлийн төлөвлөгөөг гаргасанд баяр хүргэе. Хятад улс орчин үеийн шинэчлэлийг хэрэгжүүлж, улам цэцэглэн хөгжиж буйг хараад Камбож баяртай байна. Хятад улс хөгжиж буй орнуудад үргэлж харамгүй тусалж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалахын төлөө хүчин зүтгэсээр ирсэн. Хятадын хөгжил нь Камбожийг оролцуулсан бүх бүс нутагт ашигтай юм гэжээ.