Гадаадын хөрөнгө оруулалтад тавих хязгаарлалыг хөнгөлнө
2024-08-16 20:31:57
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, наймдугаар сарын 16-нд болсон Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн албаны хэвлэлийн бага хурал дээр Худалдааны яамны холбогдох хариуцлагатай хүн хэлэхдээ, гадаадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулалтыг дэмжих багц арга хэмжээ боловсруулж, өндөр түвшинд гадаадад нээлттэй байлгах тогтолцооны механизмыг сайжруулна гэжээ.

ХЯ-ны холбогдох хариуцлагатай хүн хэлэхдээ, гадаадын хөрөнгө зах зээлд нэвтрэхэд үргэлжлэн хөнгөлөлт үзүүлж, гадаадын хөрөнгө оруулалтыг нэвтрүүлэх сөрөг жагсаалтад аль болох хурдан өөрчлөлт оруулж, шинэ хувилбарыг нийлэн, үндэсний хэмжээнд үйлдвэрлэлийн салбар дахь хязгаарлалын бодлогыг бүрэн цуцалж, харилцаа холбоо, интернет, боловсрол, соёл, эмчилгээ зэрэг салбарыг шат дараатайгаар гадаадад илүү нээлттэй байлгана. Үйлчилгээний салбарыг гадаадад илүү нээлттэй байлгах туршиц газрыг нэмэгдүүлнэ гэжээ.