Хятадын буухиа шуудан эрчимтэй хөгжиж байна
2024-08-16 15:59:16
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 16-нд Хятадын үндэсний шуудангийн газраас мэдээлснээр, 7-р сард шуудангийн салбарын илгээмжийн хэмжээ 15 тэрбум 800 сая ширхэгт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 20.1%-иар өссөн байна. Үүнд буухиа шуудангийн бизнесийн хэмжээ 14.26 тэрбум ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 22.2 хувиар өссөн дүн юм. 

7-р сард, шуудангийн салбарын бизнесийн орлого 133 тэрбум 440 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.7 хувиар өсжээ. Эдгээрийн дотор буухиа шуудангийн бизнесийн орлого 110 тэрбум 770 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 14,1 хувиар нэмэгдсэн байна.