Хууль бусаар саатсан усан онгоцоо эргүүлэн татахыг Филиппинд шаардав
2024-08-16 20:39:57
Share
Share this with Close
youtube WeChat

Филиппиний эргийн хамгаалалтын усан онгоц Шяньбинь шүрэн арлын нууранд хууль бусаар саатсантай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч 16-ны өдөр сэтгүүлчийн асуултад хариулав.

Шяньбинь шүрэн арал нь Хятадын Наньша арал олтригуудын нэг хэсэг юм. Бүрэн эрхэнд халдах үйлдлээ Филиппин даруй зогсоож, холбогдох усан онгоцоо эргүүлэн татахыг Хятад улс шаардаж байна. Хятад улс нөхцөл байдалд анхаарал хандуулж, өөрийн нутаг дэвсгэрийн бүрэн эрх, тэнгисийн эрх ашгаа хамгаалж, Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тунхаглал"-ын хатуу чанга байдлыг хамгаалахын тулд шийдвэртэй, үр дүнтэй арга хэмжээ авна гэжээ.