Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэхийг дэмжинэ
2024-08-16 23:02:01
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр 16-ны өдөр Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав. 

Линь Жянь хэлэхдээ, Украины асуудлаар Хятад улс эвлэрэхийг ятган, хэлэлцээ хийлгэхийн төлөө зүтгэсээр бөгөөд хямралыг энхийн аргаар шийдвэрлэхэд тустай бүх хүчин чармайлтыг сайшаан дэмжсээр байна. Хятад улс Итали зэрэг холбогдох талуудтай зөвшилцөж, олон улсын хамтын нийгэмлэг яриа хэлэлцээний улс төрийн аргаар Украины хямралыг шийдвэрлэхэд боломж бүрдүүлэхийн төлөө үргэлжлэн зүтгэхэд бэлэн байна гэжээ.