Ши Жиньпиний тусгай элч Доминиканы ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцов
2024-08-17 09:44:02
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны 8-р сарын 16-нд Бүгд Найрамдах Доминикан Улсын Ерөнхийлөгч Абинаделийн урилгаар Ши Жиньпиний Тусгай элч, Хятадын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн сайд Жинь Жуанлүн Доминикан улсын нийслэл Санто Домингод болсон Доминиканы ерөнхийлөгч Абинаделийн тангараг өргөх ёслолд оролцов. 15-нд Абинадел ерөнхийлөгчийн ордондоо Жинь Жуанлүнг хүлээн авч уулзав.

Жинь Жуанлүн Ши Жиньпин даргын чин сэтгэлийн мэндчилгээ, ерөөлийг Абинаделд уламжилж, Доминиканы Бүгд Найрамдах Улсын даргаар улиран сонгогдсонд баяр хүргэв. Жинь Жуанлүн хэлэхдээ, 6 жилийн өмнө Хятад Доминиканы Бүгд Найрамдах Улс дипломат харилцаа тогтоосноос хойш, хоёр орны харилцаа иж бүрэн, түргэн хөгжиж байна. Бүгд Найрамдах Доминиканы талтай үргэлжлүүлэн бие биенээ тууштай дэмжиж, ажил хэрэгч хамтын ажиллагааны төвшинг дээшлүүлж, хоёр орны ард түмэн, соёлын солилцоог ахиулж, Хятад Доминиканы харилцааг ахиулж, илүү их үр дүнд хүрч, улам сайн болгоход Хятад улс бэлэн байна гэжээ. Жинь Жуанлүн мөн Хятадын Коммунист намын 20 дахь удаагийн Төв хорооны 3-р бүгд хурлын үзэл санааг Абинаделд танилцуулав.

Абинадел Жинь Жуанлүнг Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэхийг хүсээд, Ши Жиньпин дарга тусгай элч илгээж, шинэ бүрэн эрхийнх нь нээлтийн ёслолд оролцсонд чин сэтгэлээсээ талархал илэрхийлэв. Абинадел хэлэхдээ, Хятад улстай харилцаагаа хөгжүүлэх нь Доминикагийн хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд Хятад улстай олон салбар дахь харилцан ашигтай хамтын ажиллагаагаа цаашид гүнзгийрүүлж, хоёр орны харилцааг улам бүр хөгжүүлэхийг хүсэж байна гэжээ.