Суданд сургуулийн насны 17 сая хүүхэд сурч боловсрох боломжоо алджээ
2024-08-17 16:13:52
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Хүүхдийн сангийн Суданд суугаа төлөөлөгч Шелдон Йетт 8-р сарын 15-нд мэдэгдэл гаргаж, Суданы зэвсэгт мөргөлдөөний улмаас тус улсын сургуулийн насны 17 сая гаруй хүүхэд сурч боловсрох боломжоо алдсан гэлээ. 

Шелдон Йетт хэлэхдээ, Суданд зэвсэгт мөргөлдөөн дэгдсэнээс хойш тус орны ихэнх сургуулиуд арга бус үүдээ хаасан, мөн олон зуун сургуулиуд дүрвэгсдийг хүлээн авах зориулалтаар ашиглагдан түр орогнох төв болсон байна. Улмаар мөргөлдөөн дэгдсэнээс хойш зуугаад сургууль, эмнэлэг халдлагад өртөөд байна. Иймд Суданы зэвсэгт хүчний мөргөлдөгч талууд иргэний зориулалттай барилга байгууламж руу халдлага хийхээ зогсоож, олон улсын хүмүүнлэгийн хуулийн дагуу хүүхдийн эрхийг хамгаалахыг уриалжээ.   

2023 оны 4-р сарын 15-нд Суданы зэвсэгт хүчин болон Суданы шуурхай тусламж үзүүлэх хүчний хооронд зэвсэгт мөргөлдөөн гарч, өнөөг хүртэл үргэлжилсээр байна.