Ланканг-Меконгийн хамтын ажиллагааны Гадаад хэргийн сайд нарын уулзалт боллоо
2024-08-17 09:50:35
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 16-нд Тайландын Чан Май хотод Ланкан-Меконгийн хамтын ажиллагааны Гадаад хэргийн сайд нарын 9 дэх уулзалт болов. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И, Тайландын Гадаад хэргийн дэд сайд Айисили нар уулзалтыг даргалж, Камбожийн Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Сок Ченда Софеа, Мьянмарын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Тан Суй, Вьетнамын Гадаад хэргийн дэд сайд Нгуен Мин Хен нар уулзалтад оролцов.

Ван И хэлэхдээ, Ланкан-Меконгийн сав газрын зургаан орон бол "нэг голын уснаас ундаалсан, хувь заяа нягт холбоотой" мөнхийн хөршүүд юм. Ши Жиньпин дарга болон таван орны удирдагчдын стратегийн удирдлаган дор бүх талууд Ланкан-Меконгийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцын бүтээн байгуулалтыг ахиулж, үр өгөөжөө үргэлжлүүлэн өгч, зургаан орны ард түмэнд бодит үр өгөөжөө өгч, бүс нутгийн тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулж байна гэжээ. 

Уулзалтаар хэвлэлийн хамтарсан мэдэгдэл болон усны нөөц, агаарыг цэвэрлэх, хил дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай гурван мэдэгдэл нийтэлж, "Ланкан-Меконгийн хамтын ажиллагааны таван жилийн үйл ажиллагааны төлөвлөгөө (2023-2027)-ний 2023 оны хэрэгжилтийн тайлан", "Ланкан-Меконгийн хамтын ажиллагааны тусгай сангаас 2024 онд дэмжсэн төслүүдийн жагсаалт", "Ланкан-Меконгийн хөдөө аж ахуйн хамтын ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх баримтуудын жагсаалт" болон зургаан улсын судалгааны төвийн "Ланкан-Меконгийн орнуудын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах: Нийтлэг алсын хараа ба практик зам" тайланг нийтэлжээ. Уулзалтын өмнө талууд Ланкан-Меконгийн хамтын ажиллагааны тусгай сангийн ололт амжилтын үзэсгэлэнг үзэж сонирхов.