Тухайн нутгийн цагаар 8-р сарын 18-нд, Тайландын шинэ Ерөнхий сайд Петонтан Чинаватра үүрэгт ажилдаа орсны дараа хийлсэнсэн хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Төв радио телевизийн сэтгүүлчийн асуултад хариулжээ.
Петонтан Чинаватра хэлэхдээ, Тайланд Хятад маш гүн зузаан нөхөрлөлтэй. Хятадын удирдагчтай уулзалт хийх боломж гарах бүрд биднийг халуун дотноор хүлээн авдаг. Цаашид Тайланд Хятадтай хамтын ажиллагаагаа улам илүү өргөжүүлэхийг хүсэж байна гэжээ.
Петонтан Чинаватра Тайландын шинэ ерөнхий сайдаар томилогдсоныг Тайландын хаан Маха Важиралонгкорн албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэж 8-р сарын 18-нд Тайландын парламентын доод танхимын төлөөлөгч Петонтан Чинаватрад хааны зарлагыг уншин танилцуулжээ.