Тухайн нутгийн цагаар 8-р сарын 18-ны өдрийн 1цаг 40 минутын орчмоор, Оросын Курскийн атомын цахилгаан станцад пуужингийн түгшүүрийн дохио дуугарсны дараа түүний байрладаг Курчатов хотын дээгүүр буюу агаар мандалд хэд хэдэн удаагийн дэлбэрэлт сонсогдсон байна. Энэ нь агаарын довтолгооноос хамгаалах систем саатуулсан дуу байж магадгүй гэжээ.
ХТРТ-ын сэтгүүлч ОХУ-ын Батлан хамгаалах яамны мэдээллийг иш татан мэдээлэхдээ, тухайн нутгийн цагаар 8-р сарын 17-аас 18-нд шилжих шөнө, Оросын арми Курск мужид нэг дрон, Белгород мужид хоёр дрон, Ростов мужид хоёр дроныг саатуулан устгасан гэжээ.