Египетийн Ерөнхийлөгч Францын Гадаад хэргийн сайдын төлөөлөлтэй хэлэлцээ хийв
2024-08-18 11:16:24
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 17-нд Египетийн ерөнхийлөгч Абдель Фаттах Сиси тус улсад айлчилж буй Францын ГХЯ-ны сайд Сежурнегийн тэргүүлсэн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтад Египетийн Гадаад хэргийн сайд Абдул Атти оролцов.

Сежурн хэлэлцээний үеэр хэлэхдээ, бидний айлчлал бүс нутгийн хурцадмал байдлыг намжаах, Газын зурваст гал зогсоох хэлэлцээрт хүрэхэд тус дөхөм үзүүлэх зорилготой юм.

Хэлэлцээний үеэр Абдель Фаттах Сиси олон улсын хамтын нийгэмлэг хамтран ажиллаж, гал зогсоох хэлэлцээний боломжийг ашиглаж, гал зогсоох тохиролцоонд хүрэхэд тус дөхөм үзүүлж, тус бүс нутгийг хурцадмал байдлын үр дагавраас хамгаалахыг онцлов.

Хэлэлцээний үеэр талууд мөн Египет-Францын стратегийн түншлэлийн харилцааны ач холбогдлыг онцолж, хоёр орны нийтлэг ашиг сонирхолд хүрэхийн тулд хоёр талын хамтын ажиллагааны хүрээг олон салбарт хөгжүүлж, гүнзгийрүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.