Хятад улс Филиппиний эсрэг үргэлжлүүлэн хатуу чанга арга хэмжээ авна гэв
2024-08-19 18:06:02
Share
Share this with Close
youtube WeChat

Филиппиний эргийн хамгаалалтын хоёр хөлөг онгоц 8 дугаар сарын 19-ний өдөр Хятадын Шяньбин олтригийн усан хилд хууль бусаар нэвтэрсэн хэрэгт холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин мөн өдөр байр сууриа илэрхийлжээ.

Тэрээр хэлэхдээ, өнөөдөр Филиппиний эргийн хамгаалалтын хоёр хөлөг онгоц Хятад улсын засгийн газрын зөвшөөрөлгүйгээр Хятадын Наньша олтригуудын нэг болох Шяньбинь олтригийн ойролцоох усан хилд нэвтэрсэн бөгөөд Хятадын тэнгисийн цагдаагийн эргүүлийн онгоцны сэрэмжлүүлгийг үл хайхран, санаатайгаар Хятадын эргүүлийн хөлөг онгоцыг мөргөсөн байна.

Шяньбинь олтриг бол Хятад улсын Наньша олтригуудын нэг хэсэг, мөн ч Хятад улсын халдашгүй дархан нутаг дэвсгэр юм. Филиппиний тал тус олтригийн усан хилд хууль бусаар хүчээр нэвтрэхийг оролдож байгаа нь энэхүү усан хилд хайрагдсан хөлөг онгоцондоо эд бодисын хангамж өгч, урт хугацаагаар тэнд байрлуулахыг зорьж буй хэрэг юм. Харин энэ үйлдэл нь Хятад улсын бүрэн эрхийг ноцтой хохироож, өмнөд тэнгисийн холбогдох талуудын үйл ажиллагааны тунхагт заасан заалтуудыг ноцтой зөрчиж, өмнөд тэнгисийн энх тайван, тогтвортой байдлыг бусниулсан байна. Үүнийг Хятадын тал эрс эсэргүүцэж, хатуу чанга хариу арга хэмжээ авах болно гэжээ.