Хятад Америкийн санхүүгийн ажлын хэсэг хуралдав
2024-08-19 15:19:20
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны наймдугаар сарын 15, 16-нд, Хятад, Америкийн санхүүгийн ажлын хэсэг 5 дахь хурлаа Шанхай хотноо хийлээ. Хурлыг Хятадын Ардын банкны дэд ерөнхийлөгч Шюань Чан-нэн, АНУ-ын Сангийн яамны туслах нарийн бичгийн дарга Блунт Нейман нар хамтран даргалав. Хятадын Санхүүгийн хяналтын үндэсний газар, Хятадын үнэт цаасны зохицуулах хороо, Холбооны нөөцийн сан, Америкийн үнэт цаас, биржийн хороо зэрэг байгууллагууд хуралд оролцов.

Хоёр тал Хятадын Коммунист Намын 20 дахь удаагийн Төв Хорооны 3-р бүгд хурлаар шинэчлэлийг цаашид иж бүрэн гүнзгийрүүлэх ерөнхий байршуулалт, Хятад, Америкийн эдийн засаг, санхүүгийн байдал, мөнгөний бодлого, санхүүгийн тогтвортой байдал, хяналт, үнэт цаас, хөрөнгийн зах зээл, хил дамнасан төлбөр тооцоо, өгөгдөл, олон улсын хэмжээний санхүүгийн засаглал, санхүүгийн технологи, тогтвортой санхүүжилт, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, мөн санхүүгийн бодлогын талаар харилцан анхаарал хандуулж буй асуудлаар санал бодлоо мэргэжлийн түвшинд ажил хэрэгч, илэн далангүй бүтээлчээр солилцжээ. 

Уулзалтын үеэр Хятадын Ардын банк, Америкийн Сангийн яам Хятад Америкийн санхүүгийн ажлын хэсгийн хүрээнд Хятад Америкийн санхүүгийн тогтвортой байдлын хамтын ажиллагааг бэхжүүлэх тухай баримт бичигт гарын үсэг зурж, санхүүгийн тогтвортой байдлын асуудлаар холбогдох хүмүүсийн жагсаалтыг солилцов. 

Хятадын Ардын банк мөн холбогдох асуудалд анхаарал хандуулж буйгаа АНУ-ын Сангийн яамд мэдэгдсэн бөгөөд хоёр тал цаашид зөвшилцөхөөр тохиролцов.