Филиппиний эргийн хамгаалалтын хөлөг онгоц Рэньай шүрэн аралд хууль бусаар нэвтэрсэн асуудлаар Хятадын Эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэл хийлээ.
Хятадын Эргийн хамгаалалтын албаны хэвлэлийн төлөөлөгч Гань Юй хэлэхдээ, 8 дугаар сарын 19-ний өглөөний 6:00 цагийн орчимд Филиппиний эргийн хамгаалалтын 4410 дугаарт усан онгоц Хятадын Наньша арал олтригуудын Шяньбинь шүрэн хадны ойролцоох усан бүсэд хууль бусаар нэвтэрч, Хятадын талын олон удаагийн анхааруулга, чиглэлийн хяналтыг үл тоомсорлож Хятадын Наньша арал олтригуудын Рэньай шүрэн арлын ойролцоох усан бүсэд хууль бусаар дахин орсон. Хятадын эргийн хамгаалалтын алба энэ хэрэгт холбогдсон Филиппиний хөлөг онгоцны эсрэг хууль тогтоомжийн дагуу хяналтын арга хэмжээ авав.
Филиппин удаа дараа өдөөн хатгаж асуудал үүсгэсэн нь Рэньай шүрэн аралд хууль бусаар "гацсан" хөлөг онгоцонд амьдралын хэрэгцээтэй зүйл нөхөн хүргэх асуудлаарх Хятад Филиппин хоёр улсын түр зохицуулалтаас няцаж, Хятадын бүрэн эрхт байдлыг ноцтойгоор зөрчиж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг ноцтой бусниулсан. Бид Филиппинийг хууль бус үйлдэл, өдөөн хатгалгаа нэн даруй зогсоохыг шаардаж байна, эс тэгвээс үүнээс болсон бүх үр дагаварын талаар Филиппин хариуцлага хүлээх ёстой гэв.