Газын иргэд ядарч туйлдаж байна
2024-08-19 10:48:17
Share
Share this with Close
youtube WeChat

Палестин-Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Израилийн арми Газын зурвасын оршин суугчдад олон удаа "нүүлгэн шилжүүлэх тушаал" өгч, Газын зурвасын оршин суугчдыг "хүмүүнлэгийн бүс" хэмээн нэрлэгддэг нутаг руу нүүлгэн шилжүүлэхийг шаардсаар иржээ. 

Олон удаа албадан орогносон Газын иргэд ядарч туйлджээ. Газад амьдрах аюулгүй орчин алга болсон тулд бидэнд орох гэр, оочихгүй аягагүй боллоо гэж тэд хэлж байв.

Орогнож буй Умм хэлэхдээ, хаашаа явахаа мэдэхгүй байна. Одоогоор надад явах газар алга, хаа газар хүн ихтэй болохоор энд л суухаас, ачаа тээшээ авч амжаагүй байтал амьдарч байсан гэр маань нурж, хамаг бүхэн нурангид дарагдсан.

Израилийн арми "нүүлгэн шилжүүлэх тушаал"-даа хэдэн газрыг "дайны бүс", бусдыг нь орон нутгийн иргэдийг нүүлгэх "хүмүүнлэгийн бүс" болгоно гэж заасан ч Газад аюулгүйн бүс байхгүй төдийгүй "хүмүүнлэгийн бүс" ч байгаагүй.

Дүрвэгч Мохаммед хэлэхдээ, Би тав, зургаа дахь удаагаа дүрвэж байна. Одоо би Хамад хотод байна. Хоёр том давхар байшин дэлбэлтэд өртөж, бүх хотын иргэдийг шилжүүлж байна. Сонссоноор биднийг бас тус хотоос шилжихийг шаардаж байна. Бид чухам хаашаа явах ёстойг мэдэхгүй байна.