Өнөөдөр, наймдугаар сарын 19-ний үдээс өмнө ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бээжин дэх Ардын их хурлын ордонд БНХАУ-д айлчлал хийж буй Вьетнамын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга То Ламыг хүлээн авах ёслолын арга хэмжээ зохиов.
ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга Ши Жиньпиний урилгаар Вьетнамын КН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга То Лам наймдугаар сарын 18-20-ны өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийнэ.