18-ны өдөр ТАСС агентлаг Сири дэх мөргөлдөөнтэй талуудыг зуучлах Оросын төвөөс иш татан мэдээлснээр, 8 дугаар сарын 17-ны өглөө АНУ тэргүүтэй олон орны цэргийн хүчний "Хорнет" загварын нэг сөнөөгч онгоц Сирийн агаарт нисч явсан ОХУ-ын Агаар сансрын хүчний нисэх онгоц руу "аюултай" ойртсон гэжээ. Мэдээллийн дагуу, уг хэрэг Сирийн Хомс мужид болсон байна. Оросын нисгэгч мэргэжлийн өндөр ур чадвар үзүүлж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг тухайд нь авч мөргөлдөхөөс зайлсхийсэн гэжээ.