Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба өнөөдөр (19-ний өдөр) "Өндөр чанартай хөгжлийг ахиулъя" сэдэвт хэвлэлийн бага хурал хийлээ.
Хятадын Цагаачлалын үйл хэрэг хариуцсан үндэсний газрын орлогч дарга Лю Хайтао хэлэхдээ, Хятадын Цагаачлалын үйл хэрэг хариуцсан үндэсний газар Хятадад ирж буй гадаадын иргэдэд дөхөм үзүүлэх 110 гаруй бодлого, арга хэмжээ хэрэгжүүлж, хилээр нэвтрэхэд визээс чөлөөлөх, дамжин өнгөрөхөд визээс чөлөөлөх, боомтын виз олголт зэрэг бодлогыг сайжруулж, Хятадад ирэх гадаадын иргэдийн тоог тасралтгүй нэмэгдүүлэхэд тус болж байна. Сүүлийн үед хилээр дамжин өнгөрөхөд 144 цагийн дотор визгүй зорчих бодлогын хамрах цар хүрээг өргөтгөж, одоо 37 боомт, 54 улс орныг хамарч байна гэв.