Гадаадаас ирсэн иргэдийн тоо 129.9%-иар өссөн байна
2024-08-19 14:13:29
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба өнөөдөр (19-ний өдөр) "Өндөр чанартай хөгжлийг ахиулъя" сэдвээр хэвлэлийн бага хурал хийв. Энэ оны 1-7-р сард Хятад улсын олон боомтоор давхардсан тоогоор нийт 17 сая 254 мянган гадаадын иргэн хил дамжин орж ирсэн нь өмнөх оны мөн үеэс 129.9 хувиар өссөн байна. Боомтууд давхардсан тоогоор 846 мянган виз олгосон нь өмнөх оны мөн үеэс 182.9 хувиар өссөн талаар Хятадын Цагаачлалын үйл хэрэг хариуцсан үндэсний газрын орлогч дарга Лю Хайтао танилцуулав.

Лю Хайтао хэлэхдээ, Хятадын цагаачлалын үйл хэрэг хариуцсан үндэсний газар сүүлийн жилүүдэд визээс чөлөөлсөн орнуудын хамрах хүрээг тасралтгүй өргөжүүлэхийн тулд холбогдох байгууллагатай хамтран ажилласны зэрэгцээ Хятадад ирж буй гадаадын иргэдэд тус дөхөм үзүүлэх бодлогууд хэрэгжүүлж байна, тухайлбал: 

144 цагийн транзит визгүй бодлого нь гадаадын иргэдийн ирэхэд дөхөм нөхцөл болж байна.

Бүс нутгийн визгүй зорчих бодлого нь гадаадын жуулчдыг олон хэлбэрээр ирэхэд тус болж байна.

Гадаадын бизнесмэнүүдийг “оруулж ирэх”-ийг дэмжих зорилгоор боомтын визний бодлогыг шинэчлэв.

Хятадын Үндэсний статистикийн газрын 2023 оны тоо баримтаас үзвэл, Хятадад айлчилж буй гадаадын иргэдийн өдрийн дундаж хэрэглээ 3459 юань байсан нь хэрэглээг 100 тэрбум юаньд хүргэсэн төлөвтэй гэжээ.