Орон нутгийн цагаар наймдугаар сарын 19-нд Хятадын Зэвсэг хураах элчин сайд Шэнь Жянь Женев хотноо болсон “Зэвсгийн худалдааны гэрээ”-нд оролцогч орнуудын 10-р бага хуралд төлөөлөгчдөө тэргүүлэн оролцов.
Шэнь Жянь мэтгэлцээний ерөнхий илтгэлдээ, НҮБ-ын хүрээнд дэлхийн ердийн зэвсгийн худалдааг журамжуулах цорын ганц эрх зүйн баримт бичгийн хувьд, “Зэвсгийн худалдааны гэрээ” нь дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, дэлхийн аюулгүй байдлын засаглалыг ахиулахад онцгой үүрэг гүйцэтгэдэг. Хятад улс 2020 онд тус гэрээнд албан ёсоор нэгдсэн нь дэлхийн засаглалын тогтолцоог хамгаалж, олон талт үзлийг дэмжин, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах асуудлаарх Хятад улсын чин сэтгэл, шийдэмгий байдлыг бүрэн харуулж байгаа юм гэжээ.
Хятад улс ямагт “Зэвсгийн худалдааны гэрээ”-г шуурхай дэмжигч, шударга хэрэгжүүлэгч байсаар ирсэн бөгөөд дэлхийн зэвсгийн худалдааны засаглалд идэвхтэй хувь нэмэр оруулагч юм хэмээн Шэнь Жянь онцлов.
“Зэвсгийн худалдааны гэрээ” нь НҮБ-ын хүрээн дэх зэвсгийн худалдаатай холбоотой цорын ганц олон улсын хууль эрх зүйн баримт бичиг юм. 2014 оны 12-р сард хүчин төгөлдөр болсноос одоог хүртэл арван жил хэрэгжиж байгаа бөгөөд нийт 115 гэрээлэгч орон, 27 үзэглэгч орон нэгдээд байна.