Наймдугаар сарын 19 бол Хятадын эмчийн баяр юм. Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооноос 10 эмчид 2024 оны "Хамгийн шилдэг эмч" цол олгожээ. Шиньжян нутагтай казах эмч Маолишалиф мөн энэ нэр алдрыг хүртжээ. Тэрээр багаасаа аавыгаа дагаж нутгийн малчдын өвчин хуучныг эмчилж ирсэн түүхтэй.
ШУӨЗО-ны Алтай бүсийн Фүхай сяний хол ойрын нутгийн иргэд Маолишалифг андахгүй сайн мэддэг бөгөөд хүмүүс түүнийг "Мао эмч" хэмээн дотночлон дууддаг. 40 гаруй жил эрүүл мэндийн салбарт зүтгэж явсан Маолишалиф одоо тэтгэвэртээ гарсан ч мөн л морио унаад өдөр бүр нутгийн өвчтөнүүдийг эмчилсээр явна.
Алтай бүсийн Фухай сяний тосгоны иргэн Сюй Жүнхай хэлэхдээ, би уушги, нурууны архаг өвчнөөр өвдөөд удаж байна. Амьдрал маань хэцүү болохоор Мао эмч надаас эм тан, зүү тарилгын төлбөр гэж ерөөс авдаггүй, эмчийн сайнаар л өдий зэрэгтэй явж байна.
"Эмч хүн жаргалын ээж" гэдгээр Мао эмч 40 гаруй жил эмчилж явахдаа, өвчтөнийг үнэ төлбөргүй, эсвэл эмчилгээний зардлыг нь бууруулж явснаа өөрөө ч санахгүй болжээ. Түүний гэрт нь ороход хятад, уйгар, хотон, киргиз үсгээр бичсэн талархлын хэмэрлэг туг дүүрсэн байв. Маолишалиф хэлэхдээ, хүмүүсийг аврах нь миний эрхэм зорилго, аав маань эмч хүн, насаараа өвчин эмчилж, хүмүүсийг өвчний зовлонгоос салгаж байсан юм. Би 8 настайдаа аавтайгаа хамт өвчин үзэж эхэлсэн, судал барих, эм өгөх, бумба тавих гээд үндсэн эмчилгээний мэргэжлийг бараг эзэмшсэн. Тэр үед малчдын амьдрал маш хэцүү байсан тул өвчтөн төлбөртэй, төлбөргүй нь хамаагүй, өвчнийг нь сайн эмчлэх ёстой гэж аав маань хэлдэг байсан.
Маолишалифийн нөлөөгөөр түүний охин, ач охин хоёр нь ч анагаахын мэргэжил сурчээ. Ач охин Еркенази хэлэхдээ, нагац өвөөгийн өвчин эмчилж буйг хараад би ч ийм эмч болохоор шийдсэн. Анагаахын мэргэжлийг эзэмшихэд хэцүү байсан ч өвчтөнүүдийн шаналж зовохыг бодвол юу ч биш, би ч нагац өвөө шигээ сайн эмч болно.