ОХУ-ад хууль бусаар нэвтэрсэн гадаадын зарим хэвлэл мэдээллийн ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэв
2024-08-20 11:09:41
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-р сарын 19-нд ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова Курск муж руу барууны сэтгүүлчид хууль бусаар нэвтэрсэнтэй холбогдуулан хэлэхдээ, тогтоосон журмаас зайлсхийж, Оросын бүрэн эрхт нутаг дэвсгэрт нэвтэрсэн гадаадын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд ОХУ-ын эрх бүхий байгууллагууд хуулийн дүгнэлт хийх эрхтэй бөгөөд мөн тус улсад хууль бусаар нэвтэрсэн гадаадын зарим хэвлэл мэдээллийн ажилтнуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Хууль бусаар нэвтэрсэн бүх зөрчлийг бүртгэж, ОХУ-ын тал хууль зөрчигчдөд зохих арга хэмжээг авах болно гэжээ.

Захарова хэлэхдээ, Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эдгээр үйл ажиллагаа нь Оросын эсрэг өрнөж буй өргөн цар хүрээтэй холимог дайсагналд шууд оролцож байгаагийн нотолгоо хэмээн Орос үзэж байна гэжээ.

"Вашингтон пост" сонин 18-ны өдөр өгүүлэл нийтэлж тэмдэглэхдээ, тус сонины хоёр сурвалжлагч болон нэг гэрэл зурагчин Украины зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний хамт 17-ны өдөр Курск мужийн хилийн ойролцоох Сужа хотод очсон гэжээ.