Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 8 дугаар сарын 20-нд хэлэхдээ, өчигдөр Филиппиний эргийн хамгаалалтын хөлөг онгоц Хятадын Наньша олтригуудын Шяньбинь шүрэн арлын ойролцоох усан хилд хууль бусаар нэвтэрсэн тухайд Хятадын тал хатуу чанга байр сууриа мэдэгдсэн. Урьдаар Филиппиний тал Хятадын бүрэн эрхэнд халдаж, өөрийн орныхоо нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, тэнгис далайн эрх ашгийг хамгаалахын төлөө хариуд нь Хятад улс хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авсан юм. Америк бол өмнөд тэнгисийн асуудлаар ямар ч холбоогүй орон болохоор Хятад Филиппиний хооронд хөндлөнгийн оролцоо хийх эрхгүй. Түүнчлэн "Америк Филиппиний нэгдсэн сэргийлэлт хамгаалалтын гэрээ" гэгчээр шалтаг болгож, Хятад улсын өмнөд тэнгисийн бүрэн эрхийг хохироож бүр ч болохгүй. Америк өмнөд тэнгист сөргөлдөөн үүсгэж, бүс нутгийн тогтвортой байдлыг эвдэж, нөхцөл байдлыг хурцатгахаа болих ёстой гэжээ.