8-р сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн бага хурлыг Мао нин даргалж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулжээ.
Сэтгүүлч: Сүүлийн өдрүүдэд Хятадын хэвлэлийнхэн Африкийн нэгэн оюутан хөдөө аж ахуйн дэвшилт технологи суралцахаар Хятадад ирэн, өөрийн орны хүнсний асуудлыг шийдвэрлэхэд хүчээ өргөнө гэсэн зорилт тавьсан залуугийн тухай мэдээлж байсан. Энэ тухай хэвлэлийн төлөөлөгч байр сууриа илэрхийлэх үү? Мөн Хятад Африкийн ажил хэрэгч хамтын ажиллагаа, ялангуяа хөдөө аж ахуйн талаарх хамтын ажиллагааны талаар танилцуулах уу.
Мао Нин: Үр тарианы дутагдал нь Африкийн орнуудыг урт хугацааны туршид зовоосон асуудал юм. Хятад улс олон арван жилийн шаргуу хөдөлмөрөөрөө 1.4 тэрбум хүн ардынхаа хүнсний асуудлыг шийдвэрлэж чадсан болохоор Африкийн ард түмэн өлсгөлөнгөөс салахыг хүсэж буйг бид сэтгэлээсээ мэдэрч байна. Сүүлийн жилүүдэд Хятад Африк хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд бэлдэх зорилгоор техникийн туслалцаа, сургалт явуулах, хөдөө аж ахуйн дэвшилтэт технологи шилжүүлэх, хөдөө аж ахуйн парк байгуулах, эрлийзжүүлсэн тутаргын тариалан зэргийн төслүүд хэрэгжүүлж, маш сайн үр дүнд хүрсэн. Мөн Хятад улс 15 жил дараалан Африкийн хамаг том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд Африкийн 52 орон, Африкийн холбооны комисстой "Бүс ба Зам"-ын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан юм. Энэ нь Хятад улс бол Африкийн найдвартай түнш, жинхэнэ найз гэдгийг бүрэн утгаар нь харуулж байна.
Ирэх сар, 2024 оны Хятад Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт Бээжин хотноо зохиогдох болно. Энэхүү арга хэмжээгээр Хятад Африкийн хамтын ажиллагаа улам өргөжиж, Хятад Африкийн хувь заяаны хамтын нийгэмлэг байгуулахын шинэ хуудсыг сөхнө гэдэгт итгэлтэй байна гэжээ.