БНХАУ-ын дарга Ши Жиньпин 8 дугаар сарын 20-ны үдээс хойш Ардын их хурлын ордонд Бүгд Найрамдах Фижи Улсын ерөнхий сайд Ситивени Рабукаг хүлээн авч уулзжээ.
Ши Жиньпин тэмдэглэхдээ, Фижи бол БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон Номхон далайн арлын анхны орон бөгөөд ирэх онд Хятад, Фижи дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох юм. Хагас зуунд хоёр улс үргэлж харилцан дэмжиж, том жижиг улс орнууд эрх тэгшээр харьцаж, найрсаг хамтын ажиллагаа өрнүүлсний үлгэр жишээ болсон юм. Хятад Фижигийн харилцааг Хятад улс дээд хэмжээнд чухалчлан үзэж, Фижигийн эдийн засаг, нийгмийн хөгжилд боломжийн хирээрээ тусламж үзүүлэн, хоёр талын харилцааны ерөнхий чиг хандлагыг тууштай баримталж, хоёр ард түмэнд илүү сайн ашиг тусаа өгөхөд бэлэн байна.
Хятад Фижи нь бүгд хөгжиж буй орнууд болохоор Фижигийг оролцуулсан Номхон далайн арлын орнууд цаг уурын өөрчлөлтийг зохицуулахад тусалж, хөгжлийн төлөө илүү сайн хамтран ажиллахад Хятад улс бэлэн байна гэжээ.
Ситивени Рабука, Одоогоос 30 жилийн өмнө би мөн ерөнхий сайдын хувиар Хятад улсад айлчилж байсан бол энэ удаад Юньнань, Фүжянь, Жэжян зэрэг мужуудаар хүрч, Хятад улсын хөгжлийн агуу их гайхамшгийг бие сэтгэлээрээ мэдэрлээ. Энэ бүхнээс туршлага зээлдэхийг бид хүсэж байна. Хятад улс энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмыг тууштай баримталж буйг Фижигийн тал дээд хэмжээнд сайшаан үнэлж байгаа бөгөөд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжил, аюул байдал зэргийн цогц санаачилгыг дэмжиж байна. Мөн Хятад улстай "Бүс ба Зам"-ыг үргэлжлүүлэн хамтран бүтээн байгуулж, Номхон далайн арлын орнууд болон Хятад улс хоорондын харилцааны хөгжлийг ахиулахад Фижи улс бэлэн байна. Тайваний асуудлаарх Хятад улсын байр суурийг Фижигийн тал бүрэн ойлгон дэмжиж байгаа бөгөөд үргэлжлүүлэн нэг Хятадын бодлогыг тууштай баримтлах болно гэв.