Орон нутгийн цагаар наймдугаар сарын 19-нд АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден АНУ-ын Ардчилсан намын төлөөлөгчдийн бүгд хурлын эхний өдөр үг хэлэв. Тэрээр юуны өмнө гэр бүлийнхэн нь түүнийг дэмждэгт талархал илэрхийлсэн бөгөөд бүх хүмүүс Камала Харрист дэмжих санал өгөхийг уриалж, АНУ-ын нийгэм нийтээрээ хорслыг багасгаж, эв санаагаа илүү нэгтгэн урагшлахыг уриалж байна гэжээ.
Орон нутгийн цагаар 19-ний өдрийн 18 цагт АНУ-ын Ардчилсан намын төлөөлөгчдийн бүгд хурал Иллинойсын Чикагод нээлтээ хийжээ. Хурал нь 22-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Камала Харрис болон Миннесота муж улсын амбан захирагч Тим Уолз нар энэ хурлаар намаасаа ерөнхийлөгч болон дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхийг албан ёсоор хүлээн авах юм.