Саяхан Их Британийн Борнмутаас Өрөмчийг чиглсэн Их Британийн Европын ачааны агаарын тээврийн SE900 онгоц Шиньжяны Өрөмч хотын олон улсын нисэх буудалд газардсанаар Өрөмчөөс Их Британийн баруун өмнөд нутаг хүртэлх ачаа тээврийн анхны маршрут албан ёсоор нээгдлээ.
Энэхүү ачааны чартер рейст 60 гаруй тонн хил дамнасан цахим худалдааны ачаа тээвэрлэсэн бөгөөд Европын ачааны агаарын тээврийн компанийн А340-600 онгоцоор долоо хоногт дөрвөн удаа нислэг үйлдэж, 8 цаг аялах төлөвлөгөөтэй байгаа аж. Энэ шугамыг нээснээр Өрөмч хотын олон улсын ачаа тээврийн сувгийг улам өргөжүүлж, дотоодын бараа бүтээгдэхүүний экспортыг хурдасгах, гадаадын сайн чанартай барааг импортлох шинэ замыг нээж байна.