РИА Новости агентлаг 19-ний өдөр мэдээлснээр, ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Ушаков хэвлэл мэдээллийнхэнд хандан хэлэхдээ, Орос улс энэ шатанд Украинтай яриа хэлэлцээ хийхгүй гэв. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 19-ний өдөр онцлохдоо, Украины арми Курск бүсэд тавьсан зорилтоо биелүүлж байна гэжээ.
Ушаков хэлэхдээ, Украин цэрэг дайны эрсдэлтэй ажиллагаагаа эхлүүлж байгаа учраас, одоогоор хэлэлцээрийн ямар нэгэн процесс руу орох нь огт зохисгүй юм. Украины хямралыг шийдвэрлэх тухай Ерөнхийлөгч Владимир Путины өмнөх санаачилгыг цуцлаагүй, цаашид байдал хэрхэн өрнөх нь байлдааны талбарын байдал, тэр дундаа Курскийн чиглэлийн байлдааны талбарын байдлаас хамаарна гэжээ.
Володимир Зеленский 19-нд олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа нийтлэхдээ, Донецк мужийн Покровск зэрэг газруудын эргэн тойронд ширүүн тулаан үргэлжилж, Украин фронтын шугамыг зэвсгээр хангахаар шаргуу ажиллаж байна. Үүнээс гадна Украины арми Курск мужид тавьсан зорилгодоо хүрч байна гэжээ.