2024 оны Хятад Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт ирэх сард зохиогдоно
2024-08-20 18:06:43
Share
Share this with Close
youtube WeChat

2024 оны Хятад Африкийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт 9-р сарын 4-6-ны өдрүүдэд Бээжинд зохиогдох гэж байгаа тухай Хятадын Худалдааны яамны албан тушаалтан 20-нд хуралдуулсан Хятадын Төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албаны ээлжит хэвлэлийн бага хурал дээр танилцууллаа. 

"Хятад Африкийн хамтын ажиллагааны алсын хараа-2035"-ын эхний гурван жилийн төлөвлөгөөний хувьд Хятад Африк 2021 оноос эхлэн "Есөн төсөл"-ийг хамтран хэрэгжүүлсэн юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд Хятад Африкийн хөрөнгө оруулалт, худалдааны хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж, Нигерийн Лекки гүний усан боомт, Кенийн Найробигийн олон улсын нисэх онгоцны буудлын төлбөртэй хурдны зам, Өмнөд Африкийн Фотоволтайк цахилгаан станц, Египетийн гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэр зэрэг нэг бүлэг дэд бүтэц, боловсруулах үйлдвэрлэлийн салбарын төслүүд үр дүнтэй хэрэгжсэн юм. Түүнчлэн Хятад улс Африкт хөдөө аж ахуйн 500 гаруй мэргэжилтнээ илгээж, хөдөө аж ахуйн салбарын 9000 орчим боловсон хүчнийг бэлтгэн өгч, Африкийн хөдөө аж ахуйн орчин үеийн бүтээн байгуулалтын үйл явцыг дорвитой ахиулсан юм. 

Хятадын Худалдааны яамны сайдын туслах Тан Вэньхун: Хятад улс 15 жил дараалан Африкийн хамгийн том худалдааны түнш байсаар ирсэн бөгөөд ногоон хөгжил, дижитал инноваци зэргийн төслүүдэд тулгуурлан Хятадын компаниуд Африкт олон тооны цэвэр эрчим хүчний төсөл хэрэгжүүлж, лити батерей , фотоволтайк бүтээгдэхүүн зэргийн Африк дэх экспорт илт нэмэгдсэн юм.. Хятад улс болон Африкийн орнууд нөөц баялгийг зайнаас тандан судлах, сэргээгдэх эрчим хүч, экологийн хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтарсан судалгаа хийх зорилгоор хоёр талын 10 гаруй хамтарсан лаборатори буюу хамтарсан судалгааны төвийг байгуулсан юм гэжээ.