Курск дахь Украины цэргүүд Оросын энгийн иргэдийг "бамбай" болгон ашигласан гэв
2024-08-20 16:04:48
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 20-нд ТАСС агентлагийн мэдээлснээр, Оросын "Ахмат" тусгай хүчний командлагч, ОХУ-ын БХЯ-ны Цэрэг-улс төрийн газрын орлогч дарга, хошууч генерал Апди Араудинов хэлэхдээ, Оросын Курск мужид үйл ажиллагаа явуулж байсан Украины цэргүүд нь энгийн иргэд, тэр дундаа хүүхдүүдийг "бамбай" болгон ашиглаж байсныг олж тогтоосон байна гэжээ.

Мэдээллийн дагуу Араудинов Telegram нийгмийн сүлжээн дээр видеогоор хэлсэн үгэндээ, “Би эдгээр өдрүүдэд мэдээлэл цуглуулсаар байгаа, эдгээр мэдээлэл манай цэргүүдээс ирж байна... Эцэст нь би олон нийтэд дуугарахад бэлэн байна. Тэд Сужа бүсэд орохдоо юу хийсэн бэ? Тэнд тэд асрамжийн газар олж, нэгдүгээр давхарт нь амарч, хүүхдүүд болон багш нарыг хоёрдугаар давхарт хөөн гаргасан. Эдгээр хүмүүсийг тэд бамбай болгон ашигласан юм" гэжээ.

Мэдээллийн дагуу Украины цэргүүд Оросын энгийн иргэдийг ойрын зайнаас буудсан гэж Араудинов мөн буруутгажээ.Тэрээр хэлэхдээ, "Надад маш олон гэрэл зураг ирсэн, ойрын зайнаас энгийн иргэдийг буудан хороосныг би эдгээр гэрэл зургаас олж харсан юм, тэдгээр энгийн иргэдийн толгойд нь сум оносон байв. Эдгээр бол цөм харамсалтайгаар амиа алдсан энгийн иргэд болно" гэжээ.

Одоогоор Украины тал Оросын буруутгалд хариу өгөөгүй байна.