Ли Чян Вьетнам улсын дарга То Ламтай уулзав
2024-08-20 09:22:10
Share
Share this with Close
youtube WeChat

Наймдугаар сарын 19-ний үдээс хойш Хятад улсын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян Бээжингийн Дяо-Юйтай төрийн зочид буудалд Хятадад төрийн айлчлал хийж буй Вьетнамын КН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Вьетнам улсын дарга То Ламтай уулзав.

Ли Чян хэлэхдээ, Хятад, Вьетнамын хоёр нам, хоёр улс "нөхөд, ах дүү"-гийн гүн зузаан сэтгэлгээтэй. Хятад улс Вьетнамыг хөрш орны дипломат харилцааны тэргүүлэх чиглэл гэж үзсээр ирсэн гэжээ.

Тэрээр цааш нь хэлэхдээ, Хятад улс Вьетнамтай хамтран ажиллаж, хоёр талаар харилцан амжилтад хүрч, "Бүс ба Зам" санаачилга болон "хоёр коридор, нэг тойрог" стратегийн хамтын бүтээн байгуулалтыг түргэтгэж, хамтын ажиллагааны түвшинг дээшлүүлэхэд бэлэн байна. Мөн дэд бүтцээр холбох, худалдаа, хөрөнгө оруулалтын цар хүрээг өргөжүүлэх, хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүч, дижитал эдийн засаг, ногоон хөгжил, чухал ашигт малтмал болон бусад салбарт хоёр орны хамтын ажиллагааг чанаржуулж сайжруулахад түлхэц өгч, бүс нутаг болон дэлхийн энх тайван, хөгжилд илүү их хувь нэмэр оруулна гэжээ.

То Лам хэлэхдээ, Вьетнам улс нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг дэмжиж, удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлэхийн тулд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна. Мөн хоёр орны худалдаа, хөрөнгө оруулалтыг гүнзгийрүүлж, зам тээвэр, аялал жуулчлал, боловсрол, орон нутгийн бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, стратегийн ач холбогдол бүхий Вьетнам Хятадын хувь заяаны цогц нэгдлийг ахиулна гэжээ.