Хятадын Худалдааны яам хариу өглөө
2024-08-21 09:50:58
Share
Share this with Close
youtube WeChat

Европын комисс 20-ны өдөр Хятадын цахилгаан автомашины татаасын эсрэг мөрдөн байцаалтын эцсийн шийдвэрээ танилцууллаа. Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч мөн өдөр үүнд чиглүүлэн хариу хэлэхдээ, Европын талын эцсийн мэдээлэл нь Хятадын санал бодлыг бүрэн тусгаагүй бөгөөд буруу арга барилаа хэвээр хадгалж, өндөр татвар ногдуулсаар байна, бас түүврийн аргыг ашиглаж, Хятадын адил бус төрлийн компаниудад өөр өөрөөр хандаж, судалгааны үр дүнг гажуудуулжээ. Эцсийн шийдвэр нь хоёр тал харилцан хүлээн зөвшөөрсөн баримтаас илүү Европын ганц талаас тогтоосон "баримт" дээр үндэслэсэн байна, Хятад улс үүнийг эрс эсэргүүцэж, үүнд ихээхэн анхаарал хандуулж байна.

ЕХ-ноос Хятадын цахилгаан хөдөлгүүртэй автомашины татаасын эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа урьдчилсан дүгнэлт гаргаж, мөрдөн байцаалтын бүх талын үйл ажиллагаа нь өөрөө амалсан "бодитой, шударга, ялгаварлан гадуурхахгүй, ил тод байх" зарчмыг зөрчсөн юм, энэ нь мөн ДХБ-ын дүрэмтэй нийцэхгүй байж, үнэндээ "шударга өрсөлдөөн" гэсэн нэрийн дор "шударга бус өрсөлдөөн" өрнүүлж буй хэрэг хэмээн Хятад улс нэг бус удаа онцолж байсан юм.