2024 оны наймдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн ЕХ-ноос импортолсон холбогдох сүүн бүтээгдэхүүнд нөхөн олговорын эсрэг мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахаар Хятадын Худалдааны яам шийдвэрлэжээ. Энэ удаагийн шалгалтаар тогтоогдсон нөхөн олговорын эсрэг мөрдөн байцаалтын хугацаа нь 2023 оны 4 дүгээр сарын 1-нээс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаа байж, үйлдвэрлэлийн хохирлын мөрдөн байцаалтын хугацаа нь 2020 оны 1 дүгээр сарын 1-нээс 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртлэх хугацаа болно.