Эдийн засаг худалдааны асуудлыг улс төржүүлж, зэвсэг болгон ашиглахгүй байхыг ЕК-т шаардав
2024-08-21 17:54:01
Share
Share this with Close
youtube WeChat

Европын Комисс өчигдөр Хятадын цахилгаан машинд 36 хүртэлх хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд, Хятадын санал болгож буй шийдлийг сонсоход бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Үүнд холбогдуулж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 8 дугаар сарын 21-нд хэлэхдээ, өчигдөр Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч энэ тухай Хятад улсын хатуу чанга байр суурийг тодорхойлсон бөгөөд Хятадын аж үйлдвэр болон бизнесийн салбарынхан ч хатуу чанга эсэргүүцэл илэрхийлсэн юм. Миний онцлон тэмдэглэхийг хүсэж буй зүйл бол энэ мөрдөн байцаалт нь бодит үнэн болон ДХБ-ын дүрмийг үл тоомсорлож, ЕХ-ны ногоон өөрчлөлтийн үйл явц, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх дэлхийн хүчин чармайлтыг хохироох юм. Тиймд буруу үйлдлээ даруй залруулж, эдийн засаг, худалдааны асуудлыг улс төржүүлж, зэвсэг болгон ашиглахаа болихыг Хятад улс ЕК-т шаардаж байна. Хятад улс шаардлагатай бүх арга хэмжээг авч, өөрийн орны аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах болно гэжээ.