ОХУ-ын БХЯ гурван шинэ армийн бүлэг байгуулснаа зарлав
2024-08-21 09:52:09
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Украинтай хил залгаа Курск, Белгород, Брянск мужуудад хурцадмал байдал шат өгссөөр байгаатай холбогдуулан Оросын БХЯ 20-ны өдөр гурван шинэ армийн бүлэг байгуулснаа зарлаж, эдгээр гурван бүс нутгийн газар нутаг, ард олныг хамгаалах ажлыг хариуцах болно гэж мэдэгджээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 19-ний орой хэлэхдээ, Украины арми Курск мужид 92 сууринг хамарсан 1250 гаруй хавтгай дөрвөлжин километр газар нутгийг хяналтдаа авав гэсэн байна.

ОХУ-ын Зэвсэгт хүчний Цэргийн улс төрийн газрын орлогч дарга Апти Алаудинов 20-ны өдөр Оросын нэгдүгээр сувагт ярилцлага өгөхдөө, Украины армийн Курск мужид явуулж буй ажиллагааг хориглож, Украины гол нөөц баялгийг Орос устгасан бөгөөд мөн арын хангамжийн зам нь Оросын армийн довтолгоонд өртөж, Украины армийн хяналтад байсан суурин газруудыг Оросын арми эргүүлэн авч байна. Курск мужид нэвтэрсэн Украины армийн гадаадын хөлсний цэргүүдийн дунд НАТО-гийн цэргүүд байгаа гэж хэлжээ.

Володимир Зеленский 19-ний орой өөрийн сошиал хуудаснаа мэдэгдэл нийтэлж, Украины армийн Оросын нутаг дэвсгэрт явуулж буй "хамгийн үр дүнтэй хамгаалалтын ажиллагаа" нь Оросын байдлыг улам хүндрүүлж байна гэж мэдэгджээ. ОХУ-ын нутаг дэвсгэрт довтлохын тулд Украин барууны зэвсгийг ашиглахад тавьсан хязгаарлалтыг цуцлахыг Зеленский барууныханд уриалав. Оросын цэргийн баазууд, цэргийн нисэх онгоцны буудал, логистик болон бусад цэргийн байгууламжууд нь Украины армийн "бүрэн хууль ёсны объект" гэдгийг тэрээр онцолжээ.