"Хойд урсгал" дамжуулах хоолойд учирсан хохирлын талаарх мөрдөн байцаалтаа хуваалцахыг НҮБ-д суугаа ОХУ-ын Байнгын төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Дмитрий Полянский орон нутгийн цагаар 8-р сарын 20-нд Германд уриалав. Украины гэмт бүлэглэл "Хойд урсгал" дамжуулах хоолойг дахин хорлон сүйтгэсэн гэх мэдээлэлийг сонсоод Полянский эргэлзэж байгаагаа илэрхийлж, энэ нь "зөвхөн Холливудын шилдэг кинонуудад л гардаг зүйл" гэсэн байна.
Полянский CCTV-ийн сурвалжлагчийн асуултад хариулахдаа, "Хойд урсгал" хоолойг хорлон сүйтгэсэн асуудлыг хэлэлцэх олон нийтийн хурал зохион байгуулж, мөн олон улсын мөрдөн байцаалт явуулж, холбогдох асуудлаар Аюулгүйн зөвлөлд дахин тогтоолын төсөл өргөн барихыг Орос улс Аюулгүйн зөвлөлд уриалж байна гэжээ.