Хятадын цахилгаан машинд Европын комисс өндөр татвар ногдуулахыг эрс эсэргүүцэнэ
2024-08-21 15:10:04
Share
Share this with Close
youtube WeChat

8-р сарын 20-нд Европын комиссын зүгээс Хятадын цахилгаан автомашинд чиглүүлэн хийсэн нөхөн олговорын эсрэг мөрдөн байцаалтыг шүүн тасласан эцсийн мэдээлэлийг ил болгож, Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан машинд өндөр татвар ногдуулахаар болжээ. Үүний хариуд Хятадын Автомашин үйлдвэрлэгчдийн холбоо өнөөдөр (21-нд) мэдэгдэхдээ, Европын комиссын арбитрын мэдээлэл нь Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэлийн бодит байдлыг ноцтой мушгин гуйвуулсан байна, Хятадын автомашин үйлдвэрлэгчдийн холбоо Хятадын автомашины салбарыг төлөөлөн үүнд маш дургүйцэж, хатуу эсэргүүцэж байгаагаа илэрхийлж байна гэжээ.

Европын Комиссоос дэлгэсэн мэдээллээс харахад, мөрдөн байцаалтын дээжид хамрагдсан Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч BYD, Geely болон SAIC компанийн нөхөн олговорын эсрэг татварын хэмжээ тус бүр 17.0 хувь, 19.3% хувь, 36.3 хувь байж, Теслагийн нөхөн олговорын эсрэг татварын хувь хэмжээ 9 хувь байна. Хамтарч ажилласан компаниудын татварын дундаж хувь хэмжээ 21.3 хувь, хамтран ажиллаагүй аж ахуйн нэгжийн татварын хувь хэмжээ 36.3 хувь байв.