Одоогийн байдлаар Хятад улс нь дэлхийн хоёр дахь том гэрийн тэжээвэр амьтдын зах зээл болоод байна. Зарим хотууд "амьтанд ээлтэй орон зай"-ыг бий болгохын тулд ихийг судалж, хөгжүүлж байна.
Шанхай хотын Жядин дүүргийн нэгэн худалдааны төвд, нохойгоо хөтөлж гүйх, саадтай тэмцээн, буухиа гүйлт зэрэг нохойн цуглаан зохион байгуулснаар ойр хавийн иргэд нохойгоо дагуулж ирээд идэвхтэй оролцлоо.
Тус худалдааны төвийг хариуцсан хүн хэлэхдээ, уг арга хэмжээг гурван долоо хоног зохион байгуулсан хугацаанд, тус худалдааны төвийн зочид 12 орчим хувиар нэмэгдсэн.
Залуучуудын стрессийг тайлах арга зам нь нэг талаар дасгал хөдөлгөөн хийх, нөгөө талаар тэжээвэр амьтадтай илүү дотно байх явдал юм. Иймээс бид одоогийн залуучуудын амьдралын хэв маягтай илүү ойртохыг хичээж байна. Манай үйл ажиллагаанд 80 гаруй тэжээвэр амьтдын гэр бүл онлайн бүртгэлээр хамрагдсан нь үйлчлүүлэгчдийн урсгалын сувгийг өргөжүүллээ гэж Шанхай хотын Жядин хотын холбогдох хариуцлагатан Люй Хуйжэ хэлжээ.
CCTV-ийн сэтгүүлчийн хэлснээр, Шанхай хотын Шюйхуй дүүргийн гэрийн тэжээвэр амьтдын цэцэрлэгт хүрээлэн нь 1200 хавтгай дөрвөлжин метр талбайтай. Энэ бямба гаригийн 6 цагийн үеэр өөр өөр үүлдрийн 30 орчим нохой энд цугларсан, оргил үедээ энэ цэцэрлэгт хүрээлэнд 60 гаруй нохой цугларсан удаатай гэжээ.
Бүртгэлээс үзэхэд, Хятадын тэжээвэр амьтдын эдийн засгийн салбарын цар хүрээ 2023 онд 592 тэрбум 800 сая юаньд хүрсэн бол 2025 онд 811 тэрбум 400 сая юаньд хүрэх төлөвтэй байна. Ирээдүйд олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтанд илүү нээлттэй, ээлтэй орчин хангахыг хичээх юм байна.